Wednesday, May 18, 2016

“Данжуурын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэв

Гэрэл зургийг MPA.MN

Өнөөдөр "Олон улсын музейн өдөр" тохиож байна. Эл өдрийн хүрээнд Үндэсний номын сангийн ажилчид Данжуур номд зориулсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Тус  гэрэлт хөшөөг  Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгалд зориулан бүтээсэн.  Монголын музейн анхны дарга "Чөтгөр" хэмээх Н.Дэндэв гуай Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохирсоны дагуу "Монгол Даанжуур"-т зориулсан хөшөөг 1928 оноос эхлэн 27 жил бүтээсэн байна.

Эл хөшөө нь өөр хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ үнэ хүндтэйд тооцогддог билээ. Хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр ЕБС-иудын аравдугаар ангийн сурагчдын дунд монгол бичгээр зүйр цэцэн үгийг зөв, сайхан бичих аяны хүрээнд шалгарсан 1080 хүүхдийн бүтээл  "Мянган эрдэнийн судар" номыг Үндэсний санд гардуулсаныг "Үнэт ховор номын музей"-д заллаа.

Г.Тэгшсүрэн

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment